“Sewol” хөлгийн эзний эхнэрийг баривчлав
Өмнөд Солонгосын “Sewol” хөлгийн эзэмшигч буюу “Чонхажин Мэрин” компанийн эзэн Ю Бен Ын гэгчийн эхнэр 71 настай Квон Юу Жаг баривчилсан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Түүнийг Сөүл хотод байрлах нэгэн сүмээс баривчилсан байна.
.
“Sewol” хөлөг осолдож, живсэний улмаас 200 гаруй зорчигч амиа алдсан билээ. Ю Бен Ын өнгөрсөн сарын эхээр сураггүй болж, өнөөг хүртэл олдоогүй юм. Бусан хотын цагдаагийн газраас хөлгийн эзнийг амьдаар нь барьсан хүнд 2.500 мянган ам.доллар өгөхөө мэдэгдсэн билээ.
.
Харин хөлгийн эзний эхнэр хэвлэлийхэнд “Sewol” хөлөг осолдож, олон хүүхэд амиа алдсанд харамсч байна. Тэгэхдээ хөлөг осолдож, живсэнд миний буруу байхгүй. Намайг тайван орхи” гэж мэдэгдээд шүүхэд гомдол гаргажээ.
:
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ