Сүхбаатарчуудын үзэсгэлэн худалдаа гарна
Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа ирэх сарын 4, 5-нд МҮЭСТО-д болох аж. Уран хатгамал, арьсан урлал, эсгий урлал, сийлбэр, монгол дээл, хувцас, малгай, гутал, уран дархан, хөөмөл гэсэн төрлөөр хийгдсэн бүтээлүүд үзэсгэлэн худалдаанд дэлгэгдэх юм байна. Үзэсгэлэн худалдаанд оролцох тус дүүргийн иргэдийг энэ сарын 27-ны өдрийн 16 цаг хүртэл дүүргийн Засаг даргын Тамгын газрын 223 тоот өрөөнд болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих "Сүхбаатар"төвийн байранд байрлах Хөдөлмөрийн хэлтсийн 14 тоотод бүртгэх аж.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ