Ухаалаг шавьж устгагч

img

Өмнөговь аймгийн ойн санд хоёр төрлийн хортон шавь байдгийг Ойн албаныхан нь тогтоожээ. Уг шавьжнууд устгах ухаалаг бүслүүрийг Өмнөговь аймаг нэвтрүүлж эхэлсэн байна.

а

БОНХЯ-наас ойн хортон шавьж устгах үйл ажиллагаанд химийн арга хэрэглэхээс татгалзаж биологийн арга хэрэглэхийг улс орон даяар уриалсан. Энэ дагуу тус аймгийн Ойн албанаас энэхүү ухаалаг бүслүүрийг аймгийн төв саадны өвчилсөн хайлаас мод, Номгон сумын Баянгол, Гуагийн тоорой модыг эмчлэхэд хэрэглэж эхэлжээ. Энэ бүслүүр нь 25 см өргөнтэй, 3 сар эмийн чанараа алддаггүй эмчилдэг, эрүүл мэндэд хоргүй, ус бороонд тэсвэртэй, эмийн ханд агуулсан биологийн бүтээгдэхүүн юм байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ