Паттенсон, Перри нар болзов
Бүрэнхий цувралын од Роберт Паттенсон болон дуучин Кейти Перри нар болзсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэд Нью Йорк хотод байрлах “Lover” хэмээх шөнийн клубт бүжиглэж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.
Гэрчүүдийн мэдээлсэнээр “Паттенсон Перрид хэд хэдэн удаа хайртай гэдгээ хэлж, үерхэхийг гуйсан гэв. Харин Перри их согтуу байсан учир жүжигчин залууд асуултынх нь хариуг өгч чадаагүй” гэжээ.
Перри өнгөрсөн нэгдүгээр сард “Jimmy show”-д оролцох үеэрээ “Паттенсонд хайраа илчилж байсан ч жүжигчин Кристен Стюварттай муудалцахыг хүсэхгүй байна” гэж хэлsж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ