Хийл, төгөлдөр хуур хослох үдэш

img

Хийлч О.Байгал, төгөлдөр хуурч Б.Оюу нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, “Clorious Mongolia” хамтарсан тоглолтынхоо талаар мэдээлэл өглөө. Тэдний “Clorious Mongolia” тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлийг сонгон нэгэн үдэш эгшиглүүлэхээр болжээ. Хийлч О.Байгал, төгөлдөр хуурч Б.Оюу нар "Memory" поп оркестрын хамт Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын бүтээлийг үзэгчдэд хүргэх юм байна.

х

Мөн тэдний тоглолтын үеэр гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн гэрэл зургийн хальснаа буусан торгон агшнуудыг харах боломжтой. Нэг үгээр хэлбэл сонгодог хөгжмийн хэмнэл дор эх орныхоо үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн ястны онцлогийг харуулсан гэрэл зургуудыг харж болох орчныг бүрдүүлэх аж. Хийлч О.Байгал, төгөлдөр хуурч Б.Оюу нарын “Clorious Mongolia” хамтарсан тоглолт энэ сарын 28-ны 19.00 цагт “MSM” компанийн show room-д болохыг тэд дуулгасан юм.

а

 Тэд өмнө нь дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс сорчилсон “The Best of classics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар хот болон Хонконгд хийж байсан билээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ