Испанийн шинэ хааныг сүрдүүлжээ
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Испанийн хаан ширээг 40 жилийн турш удирдсан эзэн хаан Хуан Карлос том хүү Фелипед титэм, эрх мэдлээ шилжүүлэн өгсөн билээ. Тэгвэл шинэхэн хаанд сүрдүүлгийн өнгө аястай 20 гаруй захиа зурвас ирсэн тухай “Yahoo.com” мэдээллээ. Захианд “Хуан Карлосаар Испанийн хаант засаглал зогсох учиртай. Испани улс титэмгүй парламент улс болохыг шаардаж байна. Фелипед хандаж хэлэхэд чиний амь нас миний овоо хараанд байгаа” гэж бичжээ.
1
Ордны хамгаалалтынхан сүрдүүлгийн захиа ирэх болсонтой холбоотойгоор хааны хамгаалалтыг нэмэгдүүлсэн гэнэ. Өнгөрөгч тавдугаар сард эзэн хаан Хуан Карлос эрүүл мэндийн шалтгаанаар хаан ширээгээ өв залгамжлагчдаа шилжүүлэхээ мэдэгдсэний дараа олон мянган иргэн нийслэл Мадрид хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Тэд Испанийг титэмгүй, ардчилсан парламент засаглалтай улс болгохыг шаардсан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ