
Иргэний зориг намаас Боловсрол соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа багш нарын хугацаагүй ажил хаялтыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Тус намынхан Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр зүйлийн 1.3-ийн 10-т “Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2008 оны төвшнөөс гурав дахин өсгөнө” гэж заасан. Гэтэл өнөөдөр ясли, цэцэрлгийн багш, ажилчдын дундаж цалин 200 мянган төгрөг, ЕБС-ийн багш нарын дундаж цалин 300 мянган төгрөг байгаа нь 2008 оны төвшингөөс ердөө л 30 хувиар нэмэгдсэн байна.
Түүнчлэн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо төрийн болон төсөвт байгууллагын ажилчдын цалинг 2012 оны эхний улиралд багтааж хоёр үе шаттайгаар нэмэгдүүлэх, бага тушаалын ажилчдын цалинг түлхүү нэмэх шийдвэр гаргасан.
Гэтэл Засгийн газар дээр дурьдсан шийдвэрүүдээс буцсан нь нийт багш нарын хугацаагүй ажил хаялт хийх үндсэн шалтгаан болсон. Ийм багш нарын ажил хаялттай холбогдон үүсэн гарах бүхий л хариуцлагыг өөрийн үйл ажиллагааныхаа хөтөлбөрөө биелүүлээгүй, байгуулсан гэрээнээсэн буцсан Монгол Улсын Засгийн газар хүлээх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ