“Тахарын алба” шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангана

img

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” журмыг батлан гаргажээ.

6

Энэхүү журмаар шүүх, шүүхийн барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах, шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангана. Мөн  яллагдагчийг хуяглан хүргэх, хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах, баривчлах, ажиллагааг зохицуулна.

6

Уг журам хэрэгжиж эхлэхээс өмнө дээрх асуудлууд ЦЕГ-ын эрхлэх асуудлын хүрээнд зохицуулагдаж байсан. Харин одоо бол шүүхийн шинэтгэлийн хүрээнд байгуулагдсан, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах Тахарын алба хариуцан зохион байгуулна. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагаа нь тус албаны хэрэгжүүлэх чиг үүргийн хамгийн чухал хэсэг юм.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Г.Бат-эрдэнэ:
Тахарын албан ормоор байна яаж орох уу.
2017-08-30