Бурхан Халдуныг ирэх онд тахина
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолыг таван жилд нэг удаа үйлдэж байхаар тогтоосон. Энэ дагуу Бурхан Халдун хайрханы ээлжит төрийн тахилгыг 2015 онд хийхээр болжээ. Ирэх оны зургаадугаар сард болох төрийн тахилгыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулах бөгөөд уламжлалын дагуу хайрханы бараа нь харагдах газраас тахилга тайлгыг хийх аж. Төрийн тахилгын үед Бурхан Халдун хайрханы Дээд овоонд цөөн тооны хүмүүс очиж тахилгын ёслол үйлдэх ажээ. Харин тайлгыг Цагаан арал орчимд хийж, өмнө байсан овооны суурийг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Дашчойлин хийд, холбогдох газрууд хамтран сэргээх юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ