“Дэлхийн Солонгос үндэстний 15-р форум” болж байна

img

“Кориа глобал” сангаас “Дэлхийн Солонгос үндэстний 15-р форум- 2014 Улаанбаатар” уулзалтыг МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд зохион байгуулж байна.

Дэлхийн Солонгос үндэстний 15-р форумын нээлтийн ажиллагаанд Монгол-БНСУ-ын парламтентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн М.Батчимэг, МУИС-ийн захирал А.Галтбаяр болон Үндэсний Ассамблейн  гишүүн асан, Хүрээлэн буй орчны сайд асан ноён Юүн Ёо Жүн, Шинэ улс төр, үндэсний нэгдлийн намын ахлах зөвлөх, “Peace Asia” зөвлөх ноён Лий Бү Ёнг нар болон бусад эрдэмтдийн төлөөлөл оролцлоо.

Уг форум нь анх 2000 онд АНУ-ын Нью-Иорк хотноо болсноос хойш жил бүр дэлхийн нөлөө бүхий хотуудад зохион байгуулагдаж иржээ. Энэ удаа Улаанбаатар хотод “Солонгос үндэстэн, Солонгосын хойгийн бие даасан нэгдлийн төлөөх Умард, Өмнөд Солонгосын шинэ эрин үеийг хамтдаа нээцгээе” нэртэйгээр зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн уулзалт Солонгосын хойг дахь тогтворгүй байдлыг арилгах, Умард, Өмнөд Солонгосыг тайван замаар нэгтгэх, хамтын ажиллагаа явуулах арга зам, боломжийг эрэлхийлэх зорилготой юм. Форум хоёр өдөр үргэлжилнэ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ