Мерил Стриптэд хүндэтгэл үзүүллээ
Холливуудын нэрт жүжигчин, Оскарын шагналт Мерил Стрип өчигдөр 65 нас хүрлээ. Түүний төрсөн өдөрт зориулж Холливуудын уран бүтээлчид хүндэтгэл үзүүлсэн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Мерил Стрипийн 65 насны төрсөн өдрийг Нью Йорк хотод байрлах Академийн төв байранд тэмдэглэсэн бөгөөд Холливуудын 80 гаруй уран бүтээлч оролцсон аж. Тус арга хэмжээнд жүжигчин Брэд Питт, Жорж Клуни, Том Круз, Энн Хэтэуэйн, Ами Адамс, Леонардо Ди Каприо, Кэтрин Зета Жонс, Линдсей Лохан, Лупита Нионго болон АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама оролцжээ.
Жүжигчин зочиддоо хандаж “Би Twitter, Facebook ашиглаж чаддаг байсан бол фэнүүддээ баярласнаа илэрхийлэх байлаа. Хөгжилтэй нь би XX зууных учир XXI зууны сүүлийн үеийн технолгийг сайн мэдэхгүй” гэж хэлжээ.
Тэрбээр 1979 онд “Kramer and Kramer”, 1982 онд “Sophie's Choice”, 2009 онд “The Iron Lady” гэх уран бүтээлүүдээрээ Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж 12 удаа Оскарт нэр дэвшиж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ