Ослоор амиа алдсан хүмүүсийн дөрөв нь даатгуулсан байжээ

img

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн “Дайчин сүх” ХХК-ийн Hyundai Bus маркийн 0522 СҮА улсын дугаартай автобус өнгөрөгч бямба гаригийн өглөө 07:40 цагийн үед замын хажуу руу онхолдож, зам тээврийн ноцтой осол гарсан тухай мэдээлсэн.

Ослын улмаас зургаан хүн амь насаа алдаж, 41 хүн гэмтэж бэртсэн байна. Тэднээс хүнд, хүндэвтэр гэмтэл авсан 27 хүн ГССҮТ-д хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа ба эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх эмчилгээ, эм тариагаар үйлчилж байгаа аж. Мөн хөнгөн зэргийн гэмтэл авсан 14 хүн эмчийн хяналтад гадуур эмчилгээ хийлгэж байгаа гэж албаны хүн хэллээ.

5

Осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэв

5

Харин  осолдсон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан эсэх, осол гарахад замын эвдрэл нөлөөлсөн зэргийг Автотээврийн үндэсний төвийн мэргэжилтнээс тодруулахад “Осолдсон зорчигч тээврийн автобус нь үзлэг оношлогоонд хамрагдсан, мэргэшсэн ээлжийн жолоочтой байсан. Замын нөхцөл байдал осол гарахад нөлөөлөөгүй. Мөн аймгийн төвөөс осол гарах хүртлээ Сүхбаатар аймгийн Авто тээврийн газар болон Авто тээврийн үндэсний төвтэй GPS төхөөрөмжөөр байнга холбогдож байсан” гэдэг тайлбарыг өгсөн юм.

6

Ослын улмаас хохирсон бүх хүнд тусламж үзүүлнэ

5

Мөн амь нас, бие махбодь, сэтгэл санаа, эд зүйлсээрээ хохирол амссан иргэдийн даатгалын тухай асуудал яригдаж байна. Өнгөрсөн бямба гаригт болсон ноцтой ослын улмаас нас барсан зургаан хүний дөрөв, гэмтсэн иргэдийн 20 гаруй нь “Тэнгэр даатгал” компанийн даатгалд хамрагдсан байжээ. 2011 онд Авто тээврийн тухай хуулийн Тээвэрлэлтийн даатгалд “зорчигчийн амь нас эрүүл мэндийг Даатгалын тухай хуульд заасны дагуу заавал даатгуулна, тээвэрлэгч нь зорчигч болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, ачаа тээшинд учирсан хохирлыг арилгах зорилгоор даатгал хамруулах үүрэгтэй” гэсэн заалтыг хүчингүй болгожээ. Тиймээс зорчигчид сайн дурын даатгалд хамрагдахаас өөр аргагүй болсон байна.

6

“Тэнгэр даатгал” компанийн захирал П.Эрдэнэхишигээс хохирсон хүмүүст нөхөн олговрыг хэзээ яаж олгох талаар тодрууллаа. Тэрбээр “Сүхбаатараас гарсан зорчигч тээврийн автобусанд осолдож амиа алдсан зургаан хүний дөрөв нь даатгалтай байсан. Тиймээс амиа алдсан хүмүүст даатгалыг 100 хувь буюу 3,5 сая төгрөг олгоно. Харин бэртсэн хүмүүсийн хувьд мэргэжлийн байгууллагаар гэмтлийн зэргээ тодорхойлуулсны дараа нөхөн олговрыг өгнө. Гэхдээ манай компанийн зүгээс даатгалд хамрагдаагүй 20 гаруй хүн болон амиа алдсан хоёр хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр хүн тус бүрт нэг сая төгрөг өгөхөөр болсон. Өнөөдөр Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрынхантай уулзахаар болсон. Гэмтэл авсан хүмүүсийн гэмтлийн дүгнэлт эцэслэн гараагүй ч гэсэн эмчилгээний зардалд шаардагдах тодорхой хэмжээний нөхөн олговрыг өнөөдөртөө багтаан олгоно” гэж ярилаа.

6

Б.Буд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ