Туркийн Үндэсний их хурлын дарга айлчилна
УИХ-ын З.Энхболдын урилгаар БНТУ-ын Үндэсний их хурлын дарга ноён Жемил Чичек энэ сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчлахаар өнөөдөр орой Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ.
gh
Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Жемил Чичек нар хэлэлцээ хийж, Монгол Улсын их хурал, БНТУ-ын Үндэсний их хурал хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурна. Мөн ноён Жемил Чичек Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзана.
gh
Түүнчлэн Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр УИХ-д хэрэгжсэн “Цахим номын сан” болон “Хэвлэх цехийн тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийн нээлтийн ажиллагаанд оролцохын зэрэгцээ Өвөрхангай аймгийн Хархорин суманд зочилж “Эрдэнэ зуу”, Орхоны хөндий дэх Түрэгийн үеийн хөшөө цайдам музей, бэсрэг наадам үзэж сонирхох юм.
ах
Жемил Чичек 1946 онд Туркийн Иозгат хотод төрсөн. 1971 онд Истанбулын Их сургуулийн Хуулийн дамжааг төгсчээ. Тэрбээр, 1984-1987 онд Иозгат хотын захирагч, 1987-1991 онд Үндэсний их хурлын гишүүн, 1988-1989 онд Эрүүл мэндийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, 1989-1991 онд БНТУ-ын Төрийн сайд, 1995 оноос Үндэсний их хурлын гишүүнээр ажиллаж байна.
өа
Түүнчлэн 1996 онд БНТУ-ын Төрийн сайд, 2002-2007 онд Хууль зүйн сайд, 2007-2011 онд Шадар сайд, Төрийн сайдын алба хашиж байсан бөгөөд 2011 оноос Үндэсний их хурлын Зохицуулалтын хорооны гишүүн, Үндэсний их хурлын Үндсэн хуулийн хорооны гишүүнээр тус тус ажиллаж байна.
өа
Жемил Чичек 2011 оны долдугаар сараас Туркийн Үндэсний их хурлын даргаар ажиллаж байна. Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын чуулга дахь Туркийн бүлгийн гишүүнээр ажилладаг.
өа
УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 24-ний 09.30 цагт хүндэт зочныг Эзэн Чингис хааны талбайд угтана.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ