БНАСАУ-ын аялал жуулчлалын дарга туршлага судалж байна
Аялал жуулчлалын Ерөнхий газрын дэд дарга Мүн Дэ Гил тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-ноос манай улсад айлчлал хийж байна. “Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, цаашид баримтлах бодлого” сэдэвт семинарт оролцсон тэдний гол зорилго нь манай улсын аялал жуулчлалын салбарт баримталж буй бодлогыг танилцуулах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага солилцоход чиглэгдэж байгаа аж. Мүн Дэ Гил тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр оёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг нартай уулзаж, хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон байна. Харин өнөөдөр тэд манай улсын аялал жуулчлалын гол бүс, газруудтай танилцахаас гадна БНАСАУ-аас аялал жуулчлалын салбарт баримталж буй хөрөнгө оруулалтын бодлогыг Монголын хувийн хэвшлийнхэнд танилцуулах, боловсон хүчин хамтран бэлтгэх асуудлаар Санхүү, эдийн засгийн дээд сургуульд зочлох юм байна.
ө
Айлчлал маргааш өндөрлөнө.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ