Жон Керри Багдад ирлээ

img

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Иракийн нийслэл Багдад хотод ирсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өнгөрөгч долоо хоногийн эхээр Иракийн Ерөнхийлөгч Жаляль Талабани АНУ-аас цэргийн тусламж хүсч, хэд хэдэн хотыг эзлээд буй “Левантын лалын улс” бүлэглэлийг аюулгүй болгохыг хүссэн юм. Харин энэхүү хүсэлтийг Ерөнхийлөгч Барак Обама хүлээн авч Жон Керри тэргүүтэй 20 гаруй зөвлөхөө Ирак руу илгээсэн билээ.

1

 “Левантын лалын улс” бүлэглэл өчигдөр л гэхэд Анбар мужийн гурван хотыг эзэлж, Сири, Иордоны хилийн зурвас болон Мосул-Хайфа байгалийн хий дамжуулах хоолойг эзэлсэн юм. Энэхүү бүлэглэл ойролцоогоор 20 мянга гаруй дайчинтай бөгөөд Иракийн 12 хотыг хяналтадаа оруулсан тухай АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэл мэдэгджээ. Иракийн Батлан хамгаалахын яамны тооцоолсоноор 5-6 хоногийн дотор тус бүлэглэл нийслэл Багдадыг эзлэх магадлалтай байгаа гэв.

Жон Керри Багдад явган цэргээ нэвтрүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдээд “Левантын лалын улс” бүлэглэлтэй агаарын довтолгоогоор дайтах боломжтой хэмээв. Тэрбээр “АНУ-ын армийн эхний хэсэг ирэх долоо хоногийн эхээр Иракт ирнэ” гэж хэлжээ.2011 онд АНУ  сая орчим цэргээ Иракаас гаргасан билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ