Путин оюутнуудад боломж олгов

img

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гадаадын шилдэг их, дээд сургуулуудад суралцах урилга авсан оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс даах хуулийн төсөлд гарын үсэг зурж, баталгаажуулсан тухай “www.kiyvpost.com” мэдээллээ. Эхний ээлжинд “Harvard”, “Cambridge”, “Oxford”, “Yale University”, “Massachusetts Institute of Technology” гэх мэт их сургуульд 2014-2015 оны хичээлийн шинэ жилд элсэн сурах 157 оюутанд сургалтын төлбөрийг төрөөс олгохыг зөвшөөрсөн хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгджээ.

6

Тэрбээр “Бусдын тусламжгүйгээр дэлхийн шилдэг их сургуульд элсэн орсон оюутнуудад сургалтын төлбөрийг төрөөс дааж, Оросын ирээдүйд хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Улсаас сургалтын төлбөрт 4.4 тэрбум рубль төсөвлөсөн” гэж хэлжээ. Тус улсын боловсролын яам тэтгэлэг авсан оюутнуудтай гэрээ байгуулах бөгөөд сурч байх хугацаандаа сургуулиа орхисон оюутнуудтай хуулийн дагуу хариуцлага тооцож, сургалтын төлбөрийг 4-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгийг эргүүлэн төлүүлэхээр заасан байна. Мөн сургуулиа төгссөн оюутнууд улсдаа хамгийн багадаа 3-4 жилийн хугацаатай ажиллах гэрээ байгуулсан аж.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ