Перошенко Луганскт айлчилна

img

Украины Ерөнхийлөгч Петр Перошенко зүүн хязгаарын Луганск хотод айлчилж, тус хотыг эзлээд буй Оросын талыг баримтлагчидтай уулзах гэнэ. Украины төв хэвлэл “Ukraine ageny”-т “Ерөнхийлөгч ирэх долоо хоногийн эхээр Оросын талыг баримтлагчдад хамгийн эхэнд эзлэгдсэн Луганкс хотод айлчилж, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар болсон” гэж мэдээлжээ.

Харин Луганск хотын захирагч Валерий Болотов Перошенкогийн айлчлалыг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, хил нэвтэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авахаа сануулсан байна. Болотов “Петр Перошенко хяналтаа тогтоохыг оролдож байна. Бид мэдээж хэрэг зүгээр суухгүй” гэж хэлсэн байна.

Энэ сарын эхээр Украины арми Луганск хотод гэнэтийн дайралт хийж, олон улсын нисэх буудлыг буцаан авахын тулд Оросын талыг баримтлагчидтай тулалдсан юм. Тус тулалдааны үеэр 80 гаруй энгийн иргэн амиа алдсан.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ