Санамж бичгээ шинэчилжээ
Монгол Улсын Татварын ерөнхий газар болон БНХАУ-ын Улсын татварын газрын хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулжээ. Хоёр улсын татварын албаны уулзалт БНХАУ-ын Бээжин хотод энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд тус уулзалтанд Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай тэргүүтэй төлөөлөгчид оролцоод иржээ. Уулзалтын үр дүнд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсад эрхлэх үйл ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалт, татварын эрх зүйн орчны талаар бодитой мэдээлэл өгөх, харилцан мэдээлэл солилцох, татварын маргааныг шийдвэрлэх, санал солилцох зэрэг асуудлаар харилцаагаа улам бүр баталгаажуулан хамтран ажиллахаар болсон байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ