МИАТ Европын холбооны орнууд руу ачаа тээвэрлэх эрхтэй болжээ

img

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь Европын холбооны орнууд руу ачаа тээвэрлэх аюулгүй байдлын /ACC-3/ эрх авах аудит шалгалтанд амжилттай хамрагдаж батламжаа авчээ. ХБНГУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газраас олгож буй тус батламж нь 2019 оны 05 сарын 24-нийг хүртэл хүчинтэй аж. Европын холбоо нь гуравдагч улсаас тус холбооны улсууд руу ачаа тээвэрлэж буй авиакомпаниудад нисэхийн аюулгүй байдлыг хангах тусгай шаардлагуудыг тавьсан бөгөөд “МИАТ” ТӨХК  дээрх шаардлагыг бүрэн хангаж, ачаа тээвэрлэх аюулгүй байдлын эрхийг  авсан байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ