Украины экс Ерөнхийлөгч нар Путинд захиа илгээв
Украины экс Ерөнхийлөгч Леонид Кравчук, Леонид Кучма, Виктор Ющенко нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд захиа явуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд Путинд хандаж Украин улсад түрэмгийлэл үйлдэхээ зогсоож, яриа хэлэлцээр хийхийг шаардсан байна.
Украины анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук “Бид Путинд ил захидал илгээж түрэмгийллээ зогсоохыг хүссэн. Украин яриа хэлэлцээр хийхэд бэлэн байна. Шинэ Ерөнхийлөгч Петр Порошенкогийн боловсруулсан энхийн төлөвлөгөөг бодит ажил болгох нь чухал. Путинээс манай улсын дотоод асуудалд оролцохгүй байхыг хүсье. Гурван Ерөнхийлөгчийн үндсэн зорилго бол Порошенког дэмжих явдал” гэж хэлжээ. Харин Виктор Ющенко “Путиний оролцоогүйгээр Украинд энх цаг ирэхгүй гэдгийг ойлгож байна. Тиймээс Путин та Украинд дарамт үзүүлэхийн оронд туслалцаа үзүүлэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ