Норт Бенз осолджээ
Завхан аймгийн Алдархаан сумын нутагт орших “Ганцын даваа”-нд 40 тоннын даацтай Норт Бенз маркийн авто машин осолдож, хүний амь нас эрсэджээ. Уг ослын улмаас Ганцын даваанаас уруудах замд 3.9 м талбайд дизель түлш асгарч, аюултай байдал үүсгэсэн байна. Тиймээс аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив захирамж гаргаж, дизель түлш асгарсан газрыг сэргээхээр болжээ. Ингэхдээ Засаг даргын нөөц хөрөнгөөс 2.4 сая төгрөг гарган, газрыг ухаж булах, 40 см-ын зузаан шороогоор хучсан байна. Уг ажлыг замын “АЗЗА” ХХК, Хот тохижилт үйлчилгээний газар хамтран гүйцэтгэжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ