“Боко Харам”-ын лидертэй уулзахыг хүсэв

img

Нигерийн Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн лидер Абубакар Шекаутай биечлэн уулзаж, хэлэлцээр хийхийг хүсэв. Ерөнхийлөгч өчигдөр Нигерийн төв телевизээр ийнхүү мэдэгдэж, хулгайлагдсан сурагч охидын аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлсэн тухай “Yahoo.com” мэдээллээ.

Тэрбээр “Боко Харам” бүлэглэл Нигерийн гадна орших Жихадист бүлэглэлтэй холбоотой гэдэг нь эргэлзээгүй, тус бүлэглэлийн цаана хэн гэгч этгээд нуугдаж, тэднийг санхүүжүүлж байгааг мэдэхийг хүсч байна. “Боко Харам”-ын дайчид ажил хийдэггүй, хөрөнгийн их үүсвэр байхгүй. Тэдний буу үргэлж сумтай байдаг. Лидер Абубакар Шекаутай хэнээс санхүүжүүлт авдагаа хэлж, Засгийн газрын эсрэг зогсч байгаа, гэмгүй энгийн номхон ард иргэдийг хороон, эд хөрөнгөд нь ноцтой хохирол учруулж буй шалтгаанаа тоочвол цэрэг армийн ажиллагаагаа зогсоож, хэлэлцээр хийхэд бэлэн байна” гэж хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улс оронд үүсээд байгаа эмх замбараагүй байдал, алан хядах ажиллагааг зогсоохыг уриалж Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авахыг Абубакар Шекаутаас хүссэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ