Энхтайваны гүүрээс урагш замыг хаана

img

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд, 120 мянгатын автобусны буудал дээр баригдаж байгаа гүүрэн гарцын  ажлын хүрээнд энэ сарын 26-ны 00:00-06:00 цаг, 27-ны 00:00-06:00 цаг хүртэл буюу лхагва гаригаас  пүрэв, пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнийн цагаар Энхтайваны гүүрээс урагш замын хөдөлгөөнийг түр хаахаар болжээ. Ингэж зам хааснаар гүүрэн гарцын дам нуруун дээр лист төмөр байрлуулж, гагнуурын ажил хийх аж.

б

Уг гүүрэн гарцын дам нурууг энэ сарын 16-нд угсарсан. Лифтийн суурь, шат угсрах ажлуудыг дуусгаж, энэ сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй юм. Гүүрэн гарцыг ”Эм Би Эй Эс”, “Гиацинт” ХХК-иудын түншлэл барьж байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ