Халдлага үйлдсэн цэргийг баривчлав

img

Хойд Солонгостой хиллэх Өмнөдийн хилийн бүсэд байрлах ангид таван цэргийн аминд хүрч, зургаан цэргийн биед гэмтэл учруулсан 22 настай Им гэгчийг амьдаар нь баривчилсан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Тэрбээр оргох үедээ галт зэвсэгтэй байсан учир цэргийнхэн түгшүүр зарлаж, иргэдэд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан юм.

Батлан хамгаалахын яамнаас мэдээлсэнээр Им гэгчийг Кангвон аймгийн ойролцоогоос барьжээ. Тэрбээр баригдахаасаа өмнө аавтайгаа утсаар ярьж дараа нь амиа хорлохыг завдаж, цээжин тус газраа буудах үед тусгай ангийнхан баривчилсан байна. Түүнийг баривчилсаны дараа Кангвон аймгийн Кангринг дүүрэгт байрлах цэргийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Халдлага үйлдсэн цэрэг ухаан орж, бүрэн эдгэрсэний дараа цэргийн шүүхэд шилжүүлж, зохих ялыг оноохоор зэхэж буй аж.

Засгийн газраас амиа алдсан таван цэргийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж нөхөн төлбөр олгохоо амласан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ