Бусдыг зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг дарагдах уу

img

Налайх дүүрэгт өнгөрөгч оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө БГД-ийн иргэн Э-г машинд нь зургаан удаа буудан, амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан.  Цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллаж гэмт хэрэгтэн М гэгчийг баривчилсан тухай мэдээлж байсан. Есөн сарын өмнө үйлдэгдсэн энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 91.2.3 буюу “өш хонзонгийн сэдэлтэй хүний аминд хүрсэн” гэх зүйл ангиар хэрэг үүсгэн мөрдөн бйацаалтын ажиллагаа явуулжээ. Уг хэрэг одоогоор прокурорын шатанд явж байгаа ба Налайх дүүргийн прокурор хяналт тавин ажиллаж буй юм байна.

6

Тэгвэл өнөөдөр уг хэргийн хохирогч талийгаач М.Эрхэмбаярын аав Д.Мөнхжаргал хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр “энэ хэргийн ард хар тамхи мансууруулах бодистой холбоотой үйлдэл байгаа гэж сэжиглэн, хууль цагдаагийн байгууллагаар шалгуулах гэсэн боловч шалгаж өгөхгүй байна. Мөн тэднээр хэрэг үйлдсэн А.Мэндбаяр болон түүний аав н.Алтансүх нарын хэн гэдгийг шалгуулж мэдэх хүсэлтэй байгаа ч харгалзан үзэхгүй байгаа юм. Магадгүй энэ хэрэг ингэж байгаад дарагдах шинжтэй байна” гэж ярьсан. Мөн хууль цагдаагийнхан түүнд “танай хүүхдийн хэрэг илрэхгүй байсан. Харин ч хэрэгтэн тэр дороо баригдсан чи азтай хүн” гэж хэлдэг гэнэ. Хурлын үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

6

-Та энэхүү хэрэгт мөрдөн байцаалт явуулсан мөрдөн байцаагч зөвхөн гэмт хэрэгтний мэдүүлэгт хөтлөгдөж, хэрэгтэй холбоотой зарим зүйлийг орхигдуулж байна гэж ярьсан?

-Тийм. Хэргийг шалгаж мөрдөхдөө мөрдөн байцаагч зөвхөн хэрэгтний “би буудаж алсан. Хэргээ хүлээж байна” гэсэн үгэнд итгэж хэргийн бусад нөхцөл байдлыг шалгахгүйгээр орхигдулж байгаад харамсаж байна. Хэрэгтэн А.Мэндбаярыг цагдаагийн байгууллагаас баривчилж, хэргийн газар буюу миний хүүгийн машинд үзлэг хйихэд хэд хэдэн хурууны хээ, хэдэн ширхэг үс гарсан байдаг. Хоёр хүний хурууны хээ нь талийгаач болон хэрэгтнийх болохыг шинжээч тогтоосон. Гэвч үлдсэн хоёр нь хэнийх болох, үс нь ямар хүнийх вэ гэдгийг одоо хүртэл тогтоогоогүй. Мөн талийгаачийн цогцсыг хэргийн газраас олсон даруйдаа цус, шээсний шинжилгээ авч шинжлүүлсэн. Хар тамхи, мансууруулах бодис илрээгүй. Харин хэрэгтнээс шинжилгээнд өгөх цус авахдаа шинжилгээ хийхэд хүрэлцэхгүй маш бага хэмжээний цус авснаас дүгнэлт гаргаж болохгүй талаар мэдэгдсэн. Энэ мэтчилэн цагдаа, прокурорын байгууллага энэ хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий хайнга хандаж байна.

6

-Хэрэг үйлдсэн бууг хаанаас авсан болохыг тогтоогоогүй гэлээ?

-Хүний аминд хүрсэн буугаа А.Мэндбаяр хаанаас хэрхэн авсан болохыг тогтоогоогүй. Мөн Цагдаа нар хэрэгтнийг барьсан өдрөө вокзалын тээш хадгалах газарт хадгалсан түүний эд зүйлс дотор үзлэг хийж, дотор нь байсан олон тооны эм бэлдмэлийг хураан авсан ч одоо хүртэл ямар төрлийн эм бэлдмэл болохыг тогтоогоогүй. Учир нь манай улсад ганц байдаг хар тамхи мансууруулах бодис илрүүлдэг багаж эвдэрсэн гэж тайлбарласан. Допингийн шинжилгээг гадаад руу шинжилгээнд явуулж болдог. Гэтэл онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүний цүнхэнд байсан эм бэлдмэлийг ингэж шинжлүүлэхгүй, тэгэх шаардлагагүй гээд байгаад гайхаж байна. Эдгээр зүйл болон дээр хэлсэн хурууны хээ, үс зэргийг шалгахгүйгээр, зөвхөн хэрэгтний мэдүүлэгт үндэслэн энэ хэргийг шийдвэрлэнэ гэвэл дэндүү өрөөсгөл болно. Хууль цагдаагийн байгууллагынхнаас хуулийнхаа дагуу ажиллаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

6

-Талийгаач, А.Мэндбаяр хоёр ямар холбоотой хүмүүс байсан юм бэ. Юунаас болж танай хүү энэ хэргийн хохирогч болсон юм бол. Танд мэдэж байгаа зүйл бий юу? 

-Хороололд ойролцоо байранд амьдардаг байсан болохоор биенээ таньдаг байсан. Сайн найзууд бол биш. Хэрэгтэн миний хүүг машинаас нь гурван метрийн зайд аваачин араас нь зургаан удаа буудаж хөнөөсөн байдаг. Чухам ямар учраас ингэж онц хэрцгийгээр аминд нь хүрсэнийг би ойлгохгүй байна. Гэхдээ хүнийг ингэж хөнөөсөн хүн тухайн үед эрүүл байгаагүй гэж бодоод, архи согтууруулах ундаа, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байсан эсэхийг нь шалгуулах гэсэн боловч шалгаж өгөхгүй байгаа юм. Харин А.Мэндбаярын аав н.Алтансүх миний хүүг нэг удаа “чамайг заавал ална” гэж сүрдүүллээ гээд хүү маань гэртээ учиргүй айчихсан орж ирж байсныг санаж байна.  Тухайн үед би яагаад гэж асуусан ч хүү маань юу ч хэлээгүй. Тэр явдлаас хойш удалгүй хүүг минь хөнөөсөн. Зарим найз нь үүнийг гэрчилж байгаа ч мэдүүлэг өгөхийг хүсэхгүй байгаа.

6

-Хэрэг гарснаас хойш таныг “атаман” байсан. Мөн Мэндбаярын аавыг томоохон бизнесмэн зэрэг мэдээлэл гарсан байсан?

-Тийм л байсан. Иймэрхүү мэдээллийг би хэвлэлээс л авч байна. Миний хувьд “атаман” хийгээд, ял шийтгэлээр шийтгүүлж явсан зүйл байхгүй. Алтансүх гэж хэн болох хүү нь яагаад миний хүүг хөнөөсөн болохыг би мэдэхгүй. Энэ асуултын хариултыг цагдаагийн байгууллагаас л авахыг хүсч байна. Харин н.Алтансүх нь хоёр удаа хорих ялаар шийтгүүлж байсан болохыг л олж мэдсэн.

6

-Хэргийн мөрдөн байцаалт дууссан учир та А.Мэндбаярын мэдүүлэгтэй танилцсан байх?

-Мэдүүлгүүд нь зөрөөтэй байсан. Хүүгийн маань амь насыг хохироосон буугаа Хархорин захаас худалдаж авсан гэсэн байсан. Үүнд нь итгэхгүй байгаа. Бас хэрэг гарахаас өмнөхөн талийгаач хэрэгтэн хоёрыг хамтдаа инээлдэж, хөхрөлдөөд явж байсныг нь харсан гэрчүүд байгаа. Гэтэл А.Мэндбаяр Налайх явах замын турш талийгаач намайг зодож, дарамталж явсан гэж бас мэдүүлсэн байсан.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
etsegteen hamt shiitgeh heregtee uhamsarn aaviigaa duuraij
2014-12-05