“Шударгаар амьдарч буй хэнийг ч бүү гомдоо” уриан дор чуулав

img

Ардчилсан хүчний холбоо энэ сарын 20-22-нд төвийн бүсийн чуулга уулзалтаа Орхон аймагт “Шударгаар амьдарч буй хэнийг ч бүү гомдоо” уриан дор хийжээ. Энэ чуулганд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Архангай, Булган, ДарханУул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн 800 төлөөлөгч оролцсон байна. Чуулга уулзалтыг нээж, Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн байна.

s

Тэрбээр хэлэхдээ “Манай холбоо Монголын шинэчлэлийн түүчээ болсоор тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Сонирхлын бүлгүүд олноор байгуулагдаж байна. Монголоо шинэчлэх зорилготой манай гишүүд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн стратеги боловсруулахаар аймгуудад хэлэлцүүлэг өрнүүлж байна. Чуулга уулзалтаараа бид бас энэ талаар ярилцана” гэсэн аж.

s

Харин тус чуулганыг зохион байгуулагч Орхон аймгийн Ардчилсан хүчний холбооны тэргүүн Ч.Баттуяа “Ардчилсан хүчний холбоо одоо төр, засаг барьдаг хүмүүстэй болсон. Тиймээс энэ чуулганаар хэлэлцсэн асуудлаа бид төрийн бодлого болгох боломж бүрдсэн” гэсэн байна. Ардчилсан хүчний холбоо нь сонирхлын бүлэг болон клубийн зарчимд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. Өдгөө тус холбоо 60 гаруй бүлэгтэй болж, өргөжин тэлсээр байгаа аж.

f

Ардчилсан хүчний холбоо жилдээ хоёроос доошгүй удаа чуулга уулзалт зохион байгуулдаг бөгөөд өнөө жил төв болон зүүн бүсийн чуулган хийхээр товлосон байна. Энэ жилийн хоёр дахь удаагийн буюу Зүүн бүсийн чуулга уулзалт ирэх наймдугаар сард Буйр нуурт болох юм байна.

sd

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ