Гадаадын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах боломжийн талаар ярилцлаа

img

Монголд хөрөнгийн зах зээл үүсч, Монголын Хөрөнгийн Бирж байгуулагдсаны  20 жилийн ойн арга хэмжээнүүд энэ өдрүүдэд тохиож байгаа. Түүнчлэн энэ  сарын 14-ний Баасан гарагт “Хөрөнгийн зах зээлийн хөгжил-цаашдын бодлого, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болж өнгөрлөө.

Бага хуралд төрийн болон мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцож Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргаж улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах талаар хэлэлцүүлэг хийж, зөвлөлдлөө.

Хуралд төр, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөгчид оролцон хөрөнгийн зах зээлийн хөгжилд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг хийж, асуудал дэвшүүлсэн бөгөөд дараах үндсэн чиглэлүүдээр илтгэл тавьсан байна. Үүнд,   Хөрөнгийн зах зээлийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, Зах зээлд шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх, дэвшилтэт үйлчилгээ нэвтрүүлэх нь,  Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн асуудал,  мөн  Монголын компаниуд гадаадын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах боломж, хөрөнгө оруулалтын сан байгуулах асуудал, түүний ач холбогдол зэрэг сэдвүүдээр илтгэл тавьсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

оюукаа:
мэдээлэлээ сайн ангилж оруулаачээ
2012-10-06