Үндэсний форум маргааш болно
"Авлигын эсрэг төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь" үндэсний форум маргааш 08.30 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн Их танхимд эхэлнэ. Форумд Азийн сан, МҮХАҮТ, Танхимын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв, АТГ, УИХ дахь МОНПАК бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р. Бурмаа, ТЕГ, ГЕГ, УНДЕГ, АОЭХолбоо, Бизнесийн зөвлөл, CEO клуб, хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлүүд оролцох аж. Тэд Монголд авлигыг хэрхэн бууруулах талаар харилцан ярилцаж, мэдээлэл солилцон, цаашид хамтарч ажиллах санал санаачилга гаргах аж. Мөн зөвлөмж гарган холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ