Мадонна хуримаа хийнэ
Попын хатан хаан 55 настай Мадонна өөрөөсөө 29 насаар дүү, 26 настай Тимор Стеффенс хэмээх жүжигчин залуутай үерхэж эхэлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн сарын эхээр өмнөх найз залуу Францын бүжигчин 25 настай Брахим Зайбатаас тодорхойгүй шалтгаанаар салсан. Тэгвэл дуучин маань шинэхэн найз залуутайгаа хуримаа хийхээр зэхэж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд Нью Йорк хотод байрлах нэгэн дарханаар хос бугуйвч хийлгэсэнээс гадна Тимор найз бүсгүйдээ зориулж хуримын бөгж худалдан авсан гэв. Харин Мадонна “Би жаргалтай байна. Тимор надад гэрлэх санал тавибал би шууд л зөвшөөрнө” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ