Женнифер Энистон жирэмсэн биш

img

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Энистон хоёр жилийн турш үерхсэн Жастин Терутай гэрлэхээр шийджээ. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Опрагийн шоунд оролцох үеэрээ найз бүсгүй бус сүйт бүсгүй болмоор байна гэж хэлсэн байна. Энистон “Би  45 настай. Хоёр ч удаа гэр бүл зохиож, амьнаасаа ч илүү хайрладаг нөхрөө бусдад алдсан.  Энэ бүхэн надад хүнд цохилт болсон. Брэд, Жоли нар  анхныхаа хүүхдийг хүлээн авахад би үхэхийг хүссэн. Тэгэхдээ миний амьдралд гэнэт орж ирсэн Жастин Терутай гэрлэхийг хүсч байна. Би Теругийн хүүхдийг төрүүлж, аз жаргалтай амьдармаар байна” гэж хэлжээ.

Жүжигчин бүсгүй өнгөрсөн хоёрдугаар сард сүй тавьсанаа фэнүүддээ дуулгасан ч шар хэвлэл дээр бичиж байгаа шиг жирэмсэн биш хэмээжээ. Тэрбээр “Би жирэмсэн биш. Зүгээр л таргалаад байгаа” гэв.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ