Нярайн тандалт шинжилгээний талаар хуралдав
1965 оноос нярайн тандалт шинжилгээг дэлхий дахинд хийж эхэлсэн түүхтэй бөгөөд одоо 70 гаруй орны 475 гаруй лабораторт 40 гаруй нэр төрлийн эмгэгийг илрүүлэх шинжилгээ хийдэг байна. Өндөр хөгжилтэй орнууд төрсөн нярай бүрийг уг шинжилгээнд хамруулдаг. Учир нь шинэ төрсөн нярай бүрт зарим эмгэгийн шинжүүд дөнгөж төрсөн үедээ илэрдэггүй ч хожим нь оюуны хөгжил, бие бялдрын хөгжлийн хоцрогдолд хүргэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болгож, нийгэмд маш их хор уршгийг дагуулдаг тул эдгээр эмгэгийг эрт тандаж илрүүлэн, эмчилгээг эрт эхлүүлснээр эрүүл саруул өсгөх бүрэн боломжтой байдаг. Тэгвэл өнөөдөр дээрх асуудлаар ЭМЯ, ДЭМБ, ЭХЭМҮТ болон бусад холбогдох албан байгууллага мэргэжилтнүүд хуралдлаа.
s
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ “МҮАУИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим нь Финлянд улсын Перкин Элмир компаниас хатаасан цусанд даавар, удамзүй, хавдрын ба бусад 25 үзүүлэлтийг иммуно-фотометрийн аргаар тодорхойлох хүчин чадалтай, иж бүрдэл хагас автомат анализатортой лабораторыг буцалтгүй тусламжаар авч, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн дэмжлэгтэйгээр “Төрөлхийг гажгийг эрт илрүүлэх, нярайн эндэгдлийг бууруулахад пренаталь оношлогоог нэвтрүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн хүрээнд Монгол улсын хэмжээнд анх удаа нярайн тандалт шинжилгээний тогтолцооны суурь тавигдаж, 2012 оны 8 сараас эхлэн Улаанбаатар хотын 1, 2, 3-дугаар амаржих газрууд, ЭХЭМҮТ-д төрсөн 3000 гаруй нярайг шинжилгээнд хамруулж төрөлхийн анхдагч гипотиреозтой 2 нярайг илрүүлэн хяналтанд авч, эмчилгээг эхлүүлжээ. 2014 оны 5-р сарын 10- ны байдлаар 4500 нярайг тандалт шинжилгээнд хамруулж төрөлхийн анхдагч гипотиреозтой хоёр, адренлгениталь хам шинжтэй нэг нярайг илрүүлж Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн дотоод шүүрлийн эмчийн хяналтанд оруулсан байна.
sa
Төслийн хүрээнд Хүүхдийн Анагаахын Тэнхимийн 5 багш, судлаачид албан ёсоор 3 удаагийн олон улсын уулзалт семинарт оролцож, Монголд 2 удаа нярайн тандалт шинжилгээний сургалт семинар зохион байгуулж, нийт 10 аймаг, ЭХЭМҮТ, Улаанбаатар хотын 3 төрөхийн 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж бэлтгээд байна. Цаашид сургалтанд хамрагдсан аймаг орон нутгийн нярайг төсөв хөрөнгийн боломж бүрдмэгц тандалт шинжилгээнд хамруулах бүрэн боломжтой юм. Монгол улсад эхлэн хэрэгжиж буй нярайн тандалт шинжилгээ нь төрөлхийн анхдагч гипотиреоз, адреногениталь хам шинж гэсэн хоёр эмгэгийг эхний ээлжинд тодорхойлж байна. Нярайн тандалт шинжилгээний тогтолцооны суурийг зөв тавихын тулд Ази, Европын олон орнууд энэхүү эмгэгүүдийг эхэлж тодорхойлсон байдаг. Тогтолцооны суурь зөв тавигдсаны дараа хэдэн ч эмгэгийг нэмж болох бөгөөд, энэхүү төслийг цаашид өргөжүүлэн, 5 нэр төрлийн эмгэгийг илрүүлэх скрининг хийхээр төлөвлөөд байна” хэмээлээ.
d
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ