Сколари: Бразилийн амжилт Неймарын тоглолтоос шууд хамаарна

img

Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Луис Фелипе Сколари Камеруныг 4:1-ээр хожиж, А хэсгээ тэргүүлсний дараагаар багийнхаа амжилтыг довтлогч Неймараас шууд хамаарч буйг хүлээн зөвшөөрчээ. Бразилийн баг 1/8 шигшээд Чилитэй оноолт таарсан билээ.

1

“Аргентиний шигшээ Мессигээс шууд хамааралтай шиг Бразилийн амжилт Неймарын тоглолтоос шууд хамаарна. Тэд хоёулаа л багтаа ялалт авчирч чадах шилдэг хөлбөмбөгч. Чилийг хэсгээсээ гарч чадахгүй гэж олон мэргэжилтэн таамаглаж байсан. Харин би тэднийг гарсанд огт гайхахгүй байна. Чили бол өндөр зохион байгуулалттай, чанартай тоглолт үзүүлж буй баг. Маш өндөр ур чадвартай хэд хэдэн хөлбөмбөгч энэ багт бий. Хэрвээ би өрсөлдөгчөө сонгодогсон бол Чилитэй таармааргүй л байлаа. Нэг тивийн багуудтай тоглоход тун хэцүү байдаг” гэж Сколари хэлсэн байна.

1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ