Пранделли: Миний амьдралын хамгийн чухал тоглолт
Италийн шигшээ багийн дасгалжуулагч Чезаре Пранделли өнөө шөнө Уругвайн эсрэг хийх тоглолтыг амьдралынхаа хамгийн чухал тоглолт гэж хэлсэн байна. Италийн шигшээ Уругвайтай тэнцэх юм уу хожвол хэсгээсээ гарах юм. Харин хожигдвол гэрийн зүг буцах болно.
1
“Энэ тоглолтыг өөр бусадтай харьцуулах арга алга. Энэ бол миний амьдралын хамгийн чухал тоглолт. Бид Уругвайн шигшээгийнхнээс тэмцэх, ялахын хүслээр огт дутахгүй байх хэрэгтэй. Хэрвээ бид хожигдвол үнэхээр тэд биднээс илүү болоод л тэр. Тэрнээс эхнээсээ тэмцэхийн хүсэл дутсанаас болж хожигдохгүй” гэж Пранделли хэлсэн байна.
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ