Коста-Рикагийн дасгалжуулагч багийнхаа амжилтын нууцыг задлав
Дэлхийн аваргын үхлийн хэсгээс хэний ч тооцоонд ороогүй Коста-Рикагийн баг шалгарах нь тодорхой болсон. Өнөө шөнө тэд хөлбөмбөгийн эх орон Английн шигшээтэй тоглох юм. Тоглолтын өмнө Коста-Рикагийн дасгалжуулагч Хорхе Луис Пинто багийнхаа амжилтын нууцаас задалжээ.
1
“Хөлбөмбөгийн эх орон англичууд дэлхийн аваргаас оноогүй буцахыг хүсэхгүй. Тиймээс бидэнд хэцүүхэн байх болов уу. Хэдийгээр Английн шигшээ нутаг буцахаар болсон ч гэсэн сүүлчийн тоглолтод хүчээ шавхан, хөгжөөн дэмжигчиддээ ялалт бэлэглэхийг хичээх нь дамжиггүй. Бид маш анхааралтай тоглох хэрэгтэй. Коста-Рикагийн шигшээ баг маш өндөр зохион байгуулалттай. Манай хөлбөмбөгийн холбоо шигшээгийнхээ амжилтын төлөө бүхнийг хийж байгаа. Нэг нууцыг задлахад, бид өнгөрсөн жилийн есдүгээр сараас л дэлхийн аваргад бэлтгэж эхэлсэн. Ямар хөлбөмбөгчдийг шигшээдээ авах гээд сэтгэл зүй, биеийн бэлтгэл бүгдийг маш нарийн тооцсон. Шигшээгийн хөлбөмбөгчид өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас бэлтгэлээ хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, бусад багууд шиг нэг сар юм уу 20-хон хоног бэлтгээд л дэлхийн аваргад ирээгүй. Энэ л бидэнд их тус боллоо” гэж Хорхе Луис Пинто өгүүлжээ.
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ