Г. Дугаржав: МАХН-ыг байгуулсан нь зөв байсан
МАХН-ын төв байранд өнөөдөр Улсын дээд шүүхээс намын нэрийг сэргээсний гурван жилийн ойн арга хэмжээ болж, энэ үеэр тус намд 500 гаруй хүн гишүүнчлэлээ сэргээх болон шинээр батламж гардуулах ёслол боллоо. Баярын арга хэмжээнд МУ-ын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичийн дарга Г.Шийлэгдамба, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого, байнгын хорооны дарга Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвал зэрэг Засгийн газрын гишүүд, намын удирдлагууд оролцов. Мөн намын дарга Н.Энхбаярын мэндчилгээг нарийн бичгийн дарга П.Цогтбаатар зочдод хүргэсэн юм.
бы
Энэ үеэр МАХН-ын ЕНБД-ын зөвлөх Г. Дугаржаваас цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
sa
-МАХН нэрээ сэргээж авсан болон МАХН үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойтой давхцсан тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиолоо. Хоёр ойг хамтатган тэмдэглэсэн нь ямар учиртай юм бэ?
-Улс төрийн ууган хүчин МАХН нэрээ сэргээсний гурван жилийн ой, МАХН үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойтой давхцлаа. Чухам яагаад хоёр ой тэмдэглэх болсон бэ гэж зарим хүн сонирхож байгаа нь мэдээж. Учир нь манай нам 90 жил МАХН нэртэйгээр үйл ажиллагаа явуулж улс орноо удирдан чиглүүлж ирсэн түүхтэй. Гэтэл 2010 оны 8-р сард МАХН-ын тухайн үеийн удирдлагад гарсан С.Баяр, У.Хүрэлсүх нар намын нэрийг солих, үзэл баримтлалаа өөрчлөх тухай ярьж “Тэрэлжийн тунхаг” бичгийг гаргасан байдаг. Энэ тухай намын анхан шатны байгууллагуудаар хэлэлцүүлж санал авахад ч гишүүдийн 80 хувь нь эсэргүүцсэн байдаг. Харамсалтай нь тухайн үеийн намын удирдлагууд гишүүдээ сонсоогүй. Ингээд намын VII Бага хурлаар асуудлыг хаалттай хэлэлцэж, намын нэрээс “хувьсгалт” гэдэг үгийг хасч Монгол Ардын Нам болгосон. Үүнд дургүйцсэн олон мянган гишүүд байсан. Мөн тэр үед болсон намын Бага хурал дээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Хэрэв намын нэрийг солих юм бол би МАХН-даа үлдэнэ” гэж анхааруулсан байдаг. Түүгээр зогсохгүй “Миний саналыг авалгүй Бага хурлын гишүүнээр сонгосон явдал нь аливаа асуудалд тоомжиргүй ханддаг, хариуцлагагүй ажилладгийн нэг илрэл” гэж мэдэгдээд энэ тохиолдолд намаа хэвээр авч үлдэнэ гэдгээ зарлаад гарсан байдаг. Ингэж л МАХН-аа сэргээх их аян эхэлсэн түүхтэй.s
-Намын нэр чухал уу, үзэл баримтлал чухал юм уу?
-Улс төрийн намын хамгийн гол зүйл нь бодлого, үзэл баримтлал байдаг. Өөрөөр хэлбэл, намын нэрнээс илүү үзэл баримтлал нь чухал юм. Тухайн үед “Тэрэлжийн тунхаг”-аас үндэсний ардчилсан үзлийн сураг сонсогдож байсан. Яагаад барууны үзэл баримтлал руу яваад байна. Монгол тийм баян орон биш. Цөөн баячуудын эрх ашгийг хангаж, тэд нь улс орны амьдралыг нуруун дээрээ үүрч явдаг системийг яагаад сонирхох болов. Монголчууд тэгтэл баяжаагүй учраас иргэд рүүгээ чиглэсэн бодлого байх ёстой гэж ярьсан хэсэг бүлэг нэгдээд МАХН-ыг дахин байгуулахаар зориг шулуудан тэмцэж эхэлсэн. Улмаар МАХН-ын түр штаб байгуулж 2011 оны нэгдүгээр сарын 27, 28-нд намын Онц их хурлыг “АСА” циркт зохион байгуулсан. Энэ хурлаар тэргүүлэгчдээ сонгож, дүрмийн төслөө танилцуулж, бэлгэ тэмдэг, тугаа ярьж, намаа Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/ гэж нэрлэхээр тогтоол гаргасан.s
-Гишүүдийн зүгээс намынхаа нэрийг сэргээх гэж жагсаал, цуглаан, тэмцэл хөдөлгөөн багагүй хийсэн санагдана?
-Тийм ээ, ихээхэн эсэргүүцэл, улс төрийн шахалт дарамттай тулгарсан. Онц их хурлынхаа дараа буюу 2011 оны хоёрдугаар сард Улсын Дээд шүүхэд улс төрийн намыг бүртгүүлэх хүсэлтээ хүргэж өгсөн. Түүнээс хойш дөрвөн сарын дараа намаа хуулийн дагуу хүлээн зөвшөөрүүлж Улсын Дээд шүүхэд бүртгүүлж чадсан. Ингэснээр намынхаа нэрийг сэргээж авахын төлөө байсан олон мянган гишүүд баяр хөөр болж нам дээрээ ирж, гишүүнчлэлээ сэргээж, нийгмийг хөдөлгөсөн томоохон давалгаа болсон түүхтэй. Өнөөдөр МАХН УИХ-д бүлэгтэй, Засгийн газарт хамтран ажиллаж, аймаг, орон нутгийн засаг захиргааны бүтцэд өөрийн дуу хоолойг илэрхийлж байгаа улс төрийн нөлөө бүхий нам болсон байна. Энэ бол МАХН-ыг байгуулсан нь зөв байсан юм байна гэдгийн бодит илрэл.s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ