Д.Ангар Хөрөнгийн биржийн захирлын үүргийг гүйцэтгэнэ
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл даваа гаригт /VI.23/ хуралдаж, 2014/04 тогтоолоор Д.Болормааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Ангарыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
ө
Даваасүрэнгийн Ангар нь 1978 онд төрж, 1995 онд Нийслэлийн Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр дунд сургуулийг төгссөн. АНУ-ын Төв Арканзасын Их Сургуулийг Санхүүч мэргэжлээр бакалавр, Ливерпүүлийн Их Сургуулийг Олон улсын санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр Шинжлэх ухааны магистрын зэрэгтэйгээр төгссөн байна.
ө
Тэрбээр 2002 онд Сангийн яаманд мэргэжилтэн. 2008 онд тус яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж Засгийн газрын үнэт цаасны арилжаа, өрийн удирдлага, үйлчилгээ, эрсдэл зардлын шинжилгээ, Засгийн газрын дамжуулан зээл, төсвийн зээл, мөнгөн хөрөнгийн удирдлага, хугацаа хэтэрсэн өрийн хэлэлцээ зэрэг асуудлуудыг хариуцан ажиллаж байжээ.
ө
Мөн 2011-2014 онд Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яаманд худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхийн албан тушаалыг хашиж байсан байна.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ