Есөн хүн эмнэлгээс гарчээ
Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Дайчин сүх” ХХК-ийн хот хоорондын тээврийн автобус энэ сарын 21-нд осолдон. Ослын улмаас зургаан хүн нас барж, 41 хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлсэн.
ө
Тэднээс хөнгөн зэргийн гэмтэл авсан 14 хүн эмчийн хяналтад гадуур эмчилгээ хийлгэж байсан бол хүнд, хүндэвтэр гэмтэл авсан 27 хүн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан. Харин өнөөдөр есөн хүний биеийн байдал сайжирч, гэртээ гарсан байна. Мөн ослын улмаас тархиндаа хүнд гэмтэл авснаас комын байдалтай сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа эмэгтэй өнөөдөр өглөө ухаан оржээ.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ