М.Энхболд: Эдийн засаг муудаад л, амралт ихсээд л байдаг
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв.
ах
Уг төслөөр баяр наадмаар тав хоног амрах асуудлыг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэн юм. Зарим гишүүд энэ асуудлаар ард иргэд, хувийн хэвшлийнхний санал бодлыг сонсох ёстой гэсэн байр суурьтай байлаа. Тухайлбал, УИХ-ын дэд дарга М.Энхболд хууль санаачлагчид энэ саналаа эдийн засгийн хүнд байдалтай уялдуулж үзсэн эсэх, эдийн засаг амаргүй үед хэр зөв шийдэл болохыг асуусан.
өа
Тэрбээр “Засгийн газар санаачилсан болохоор алх цохиод л явчих байх. Энэ бол том үйлчилгээний төвийн хаяа бараадан амьдралаа залгуулж байгаа хүмүүс, бизнес эрхлэгчдийн хувьд таатай шийдвэр болж чадах уу, үгүй юу. Засгийн газар гэдэг чинь асуудлыг дээрээс, доороос, хөндлөнгөөс, бүх талаас нь харж байж, гурван сая иргэний аж амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг харгалзаж үзсэний дараа хуулийн төсөл санаачлах ёстой. Гадна талд энэ асуудлыг хэрхэн хүлээж авч байгаа юм бэ. Та нар судалж үзсэн юм уу. Эдийн засаг муудаад байдаг, амралт ихсээд байдаг. Энэ талаар бодолцож үзсэн үү" хэмээн эрх баригчдад хандан лавлаж байв.
өа
Амрах сайхан ч хямралын энэ үед ажиллаагүй өдрүүдийн цалин хасагдаж, орлого багасах нь цалингаараа амьдрагсад болон бизнес эрхлэгчдэд тийм ч таатай бус гэдэг нь нууц биш шүү.
өа
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ