Д.Ганбат уу, Ж.Батзандан уу

img

Энэ өдрийн Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар тус хорооны даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм. Энэ хороог даргалж байсан Ш.Түвдэндорж ҮХАА-н сайд болсноор эзэнгүй болсон суудалд АН-ын зүгээс УИХ-ын гишүүн Д.Ганбатын нэрийг дэвшүүлсэн.  Энэ дагуу өнгөрсөн баасан гаригт хуралдсан Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн нэрийг тус хорооны даргын албан тушаалд  дэвшүүлснээр хуралдаан хойшилсон. Учир нь байнгын хорооны даргын албан тушаалд АН-ын хоёр гишүүн нэр дэвшсэн тохиолдолд эхлээд бүлгийн хуралдаанаараа хэлэлцэх ёстой аж. Энэ тайлбарыг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хийж, хуралдаанаас завсарлага авсан юм.

ө

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан "би Ардчилсан намын бүлгийн даргад бүлгийн гишүүдийн аль нэгийг нь ялгаварлахгүйгээр нэр дэвшүүл гэсэн хүсэлт тавьсан. Харамсалтай нь манай намын бүлгийн дарга ганцхан хүний нэр дэвшүүлээд байгаа. Үүнд эргэлзэж байна" гэсэн тайлбарыг өгч, фракцаараа албан тушаал хуваарилдаг нь хоцрогдсон арга барил хэмээн хатуухан шүүмжлээд авсан. Ямартай ч нэг байнгын хорооны даргын албан тушаалд нэр дэвшигчдийн асуудал АН-ынхан дотроо хэрхэн хагаралдаж байгааг харууллаа. Харин завсарлага авсан асуудалдаа ямар шийдэл гаргасан нь өнөөдөр тодорхой болно.

ө

В.Бат    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ