Өнөөдөр болох үйл явдлын тойм
МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн Их танхимд
08:30 цагт: "Авлигын эсрэг төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь" Үндэсний форум эхэлнэ.
ө
Стандартчилал хэмжил зүйн газарт
09:30 цагт: Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн ээлжит хурал эхэлнэ. Уг хуралдаанаар найман асуудлаар 21 стандартыг батлах эсэхийг хэлэлцэнэ.
а
Хэвлэлийн Хүрээлэнд
09:50 цагт: “Өмнийн Говийн уул уурхай ба Усны менежмент” уулзалт эхэлнэ.
а
Хан-Уул дүүргийн 014-р гал унтраах ангийн урд талбайд
10:30 цагт: Хан-Уул дүүрэгтэй найрсаг харилцаа хамтын ажиллагаатай ажилладаг БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумын Засаг дарга Ха Сон Шиг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал унтраах хоёр машин, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд түргэн тусламжийн хоёр машин тус тус гардуулах ёслолын арга хэмжээ болно.
а
Төрийн ордны Г танхимд
11:00 цагт УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт болон Хамтын тэтгэврийн тухай, Иргэдийн эрүүл мэндийн даатгалын тухай, Гэр бүлийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслүүдийн явцын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
а
УЕПГ-ын хурлын зааланд
11:00 цагт Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн зарим хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийнэ.
а
БЗД-ийн Эрүүл мэндийн нэгдэл (хуучнаар 10-дугаар төв)-д
11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах кабинeтийн нээлт болно. Мөн тархины саажилттай хүүхдийн эцэг эхэд зориулсан сургалт эхэлнэ.
ө
Засгийн газрын “11-11” төвд
11:00 цагт УИХ-ын эмэгтэй гишүүд 11-11 төвд ажиллаж тусгай зөвшөөрлийн асуудлаар иргэдийн санал, хүсэлтийг сонсоно.
а
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал товлогдсон талаар “Гал үндэстэн” холбооноос мэдээлэл хийнэ.
11:30 цагт Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж Хонгор суманд 80 гаруй хүн нас барсан асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
а
МН мэдээллийн төвд
11.00 цагт “МАК” компаниас “Гал үндэстэн” холбооны хийсэн мэдэгдэлтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Төмөр замын инженерүүдийн холбооноос төмөр замчдын асуудлаар мэдээлэл хийнэ.
12.30 цагт Эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч нарын буруугаас 10 сар хилсээр хоригдсон ах дүүс хэвлэлийнхэнд хандлаа.
а
“САМО” институтийн байранд
14:00 цагт: “ХАА-н гаралтай хүнсний аюулгүй байдлын хяналтын чадавхийг сайжруулах” хүнсний шинжилгээний нэгдсэн лабораторийн нээлтийн ёслолын ажиллагаа болно.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ