Харьков хотод мөргөлдөөн болов
Украины зүүн хязгаарын Харьков хотыг эзлээд буй Оросын талыг баримтлагчид болон босогчидтой тус улсын армийнхан мөргөлдсөн тухай “www.kiyvpost.com” мэдээллээ. Украины арми Харьков хотын захиргааны байрыг эзлэхийг оролдох үед ийнхүү мөргөлдөөн үүссэн байна. Гэрчүүдийн мэдээлсэнээр мөргөлдөөний үеэр тэд нэг нэгэн рүүгээ харилцан гал нээж, гар бөмбөг шидэж байсан. Мөргөлдөөний улмаас маш олон энгийн иргэн тэнсэн суманд өртөж, шархтсан гэв.
1
Харьков хотын захирагч Геннадий Кернес “Украины арми Харьков хотыг дайны талбар болгов. Бид дайныг эхлүүлээгүй. Украины шинэ Ерөнхийлөгч дайн эхлүүллээ” хэмээн мэдэгдсэн байна. Мөргөлдөөнтэй холбоотойгоор Украины Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсеный Яценьюк мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Украины газар нутаг бүтэн байх учиртай. Бид ямар ч аргаар хамаагүй Оросын талыг баримтлагчдад эзлэгдээд буй хотуудаа буцаан авах болно” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ