Бан Ги Мүн Египетийн Дээд шүүхийг буруутгав
Энэ долоо хоногийн эхээр Египетийн Дээд шүүх “Al-Jazeera” телевизийн гурван сэтгүүлч болох Петер Гресте, Мохамед Фамми нарт долоон жил, Абдулла Барер Мохамедыг 10 жил хорих ялаар шийтгэсэн бол “Лалын ахан дүүс” намын 183 гишүүнд цаазаар авах ял оноосон билээ.
Энэ үйл явдалтай холбоотойгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Египетийн Дээд шүүхийг буруутгажээ. Тэрбээр “Тэрс үзлийн хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүх, тэдэнд ямар ч үндэслэлгүй хэрэгт тусгаж ял оноосонд харамсч байна. Хэвлэл мэдээлэл шоронгийн хүйтэн төмрийн ард хоригдож болохгүй. “Лалын ахан дүүс” намынханд тусалсан хэмээн буруутгах нь хэтэрхий нэг талыг барьж байна” гэж хэлжээ.
Мөн “ВВС”, “CNN”, “Reuters”, “AP” агентлагийн сэтгүүлчид “Шоронд орсон хэвлэлийн эрх чөлөө” хэмээн бичсэн лоозонтой зургуудаа олон нийтийн сүлжээнд байршуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ