Ромын хамба ламтан уйлав
Ромын хамба ламтан Францис “Catholic Church” сүмд итгэгч түмэнтэйгээ уулзаж байхдаа уйлжээ.
Тэрбээр “Мафи буюу зэвсэгт бүлэглэлд ажилладаг бүх хүмүүсийг бурхан шийтгээсэй. Тэдний явуулж буй үйл ажиллагаа бурханы үйл хэрэгтэй зөрчилдөж байна. Тэд бол хорон санаатай муу талын баатар. Бидний ирээдүйд үргэлж заналхийлж, амь насанд халдаж байна. Нэг жишээг дурьдахад л Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл ямар ч гэм зэмгүй 200 гаруй охидыг хулгайлсан. Тэд атгаг санаа, дур хүслээ хангахын тулд бяцхан охидын зүрхийг зүсэв. Тэр бяцхан охид яагаад одоо хүртэл гэртээ харьж чадахгүй байна вэ. Намайг уучлаарай. Үнэндээ би маш их уурлаж, бухимдаж байна” гэж хэлсэнийхээ дараа нулимсаа барьж дийлээгүй байна.
Харин хамба ламтанг үзэл бодлоо илэрхийлэх үедээ, сайн ч бай муу ч бай бурханы хүүхдүүдийг муулж, хүн төрөлхтөнийг хоёр хуваасан хэмээн Ромын католик сүмийн дээд зөвлөл буруутгаж, дахин ийм үйлдэл давтахгүй байхыг анхааруулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ