Ж.Батзандан: Би байнгын хорооны даргад өрсөлдөнө

img

Хуульзүйн байнгын хороо хуралдаж байна. Хуульзүйн байнгын хорооны хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж удирдан явуулж байгаа юм. Хуралдааны эхэнд тус байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнбат:

6

-Манай бүлэг хуралдаад Хуульзүйн байнгын хорооны даргад Ж.Батзандан, Д.Ганбат гишүүний хэнийг нэр дэвшүүлэхийг хэлэлцлээ. Энэ хоёр гишүүн  хоёулаа хуульч мэргэжилтэй. Энэ хоёр гишүүнтэйгээ ярилцаад, бүлгийн хуралдаан дээр тусгайлан хэлэлцлээ. Ж.Батзандан гишүүн маань ч учрыг ойлгож, харилцан ойлголцолд хүрсэн.  Ингээд хэлэлцээд Д.Ганбат гишүүнийг нэр дэвшүүлж байна. Ж.Батзандан гишүүнд дараагийн удаад боломж олгоно. АН-ын хугацаатай завсарлага хуулийн дагуу дуусч байна. Энэ асуудлыг хэлэлцэж өгөхийг хүсч байна  гэв. Үүнтэй холбогдуулан О.Баасанхүү гишүүн Хуульзүйн байнгын хорооны даргад Ж.Батзандан гишүүний нэрийг дэвшүүлж байгаагаа хэлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

6

-АН-ын бүлэг хуралдсан нь үнэн. АН-ын бүлэг дээр бүлгийн шийдвэрийг ярьж байгаад Д.Ганбат гишүүнийг нэр дэвшүүлэхээр болсон. Би бүлгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ Монгол Улсын их хурлын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуульд байнгын хорооны дурын  гишүүнийг нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй байгаа. Надад хоёр сонголт байна. Би бүлгийн шийдвэрийг дагах уу, Монгол Улсын хуулийг дагах уу гэдэг хоёр шийдвэрийн өмнө зогсож байна.  Ардчилал гэдэг бол сонголт, ардчилал гэдэг бол өрсөлдөө.  Сонголтын  боломжийг иргэдэд олгохыг ардчилал гэдэг.  Байнгын хорооны даргыг сонгохдоо  фракцын зарчмаар биш сонголтын, тулгалтын зарчмаар биш ардчиллын зарчмаар явдаг байя гэж удирдлагууддаа хэлсэн.  Ийм учраас би байнгын хорооны даргад өрсөлдөнө. О.Баасанхүү гишүүний саналыг дэмжиж байгаа гэлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

7

-Хуульзүйн байнгын хорооны даргыг сонгох асуудалд АН-ын бүлэг хоёр дахь удаа завсарлага авсан. Өнөөдөр нэгдсэн шийдвэрт хүрчих болов уу гэж харсан. Гэтэл  асуудалтай байна. АН-ын бүлгийн шийдвэрийг хүндэтгэж үзмээр байдаг. Нөгөө талаасаа байнгын хорооны гишүүд нэр дэвшүүлж өрсөлдүүлэх эрх нь хуулиараа нээлттэй. Энэ асуудал дээр бид  хэлэлцэх шаардлагатай байна. Өрсөлдөөн үүсч байгаа учраас бүлгийн бодлогоо нэгтгэх хэрэгтэй байна. Ийм учраас МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэх үүднээс тав хоногийн завсарлаг авч байна  гэлээ. Ингээд Хуульзүйн байнгын хорооны даргыг сонгох асуудал хойшиллоо.

 7

Хуульзүйн байнгын хорооны хуралдаан Бүртгэлийн тухай хуулийн төслөөр үргэлжилж байна.

7

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ