Ц.Мөнхбаярыг цагаатгах ёстой

img

Гал үндэстэн, Хохирогчдын нэгдсэн холбоо,“Нэгдсэн Монгол” хөдөлгөөн,  “Иргэдийн шударга шүүх” ТББ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд энэ өдөр хоёр асуудлаар сэтгүүлчдэд хандсан бөгөөд эхнийх нь Гал үндэстэн холбооны тэргүүний тэргүүн Ц.Мөнхбаярын тухай байв.

б

Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 27-нд Улсын Дээд шүүхэд болно. Шүүх хурлын товтой холбогдуулан тэд мэдээлэл хийж буй аж. Ингэхдээ хууль хэрэгжүүлэхийг шаардаж, байгаль орчноо хамгаалах журамт үүргээ биелүүлснийхээ төлөө ял сонссон нөхдийг нь суллаж, бүрэн цагаатгах ёстой хэмээн үзэж буйгаа дуулгав. "Ган үндэстэн" холбооны дэд тэргүүн Я.Хундаганаа "Ц.Мөнхбаяр нарын газар шорооны төлөө гэсэн үйл хэргийг дэмждэггүй юм гэхэд ядаж ойлгох хэрэгтэй. Тиймээс Улсын дээд шүүх Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж, тэднийг суллан, цагаатгах ёстой гэж үзэж байна" хэмээн мэдэгдэв. Мөн тэрбээр Монгол нутаг, эх орон, гол усныхаа төлөө нэгдэж, Үндсэн хуулиар баталгаажуулсан эрүүл орчинд амьдрах эрхийнхээ төлөө үгээ хэлж, дуугаа нэгтгэхийг уриалсан юм.

ө

Галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт  зургаан жил 11 сар, Д.Төмөрбаатарт 10 жил, Ж.Ганболдод нэг  жил, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ялыг Эрүүгийн хэргийн давж даалдах шатны 10 дугаар шүүхээс оноосон билээ. Тэд уг шийдвэрийг эсэргүүцэж, Дээд шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал ирэх баасан гаригт болох юм.

ө

В.Бат        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ