Ханхүү Уильям нисдэг тэрэг бэлгэнд авав
Их Британийн хатан хаан II Элизабет ач хүүдээ найман сая фунтын үнэтэй шинэ нисдэг тэрэг бэлэглэсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. 32 настай ханхүү Уильям энэ бэлгийг хүлээн авсаныхаа дараа эхнэр Кейт Миддилтон, хүү Жорж Александр Луигийн хамтаар Лондон хотын дээгүүр нисэхээ амласан байна. Ханхүү Британийн нисэх хүчинд гурван жил алба хааж, 1.5 жил аврах ангийн нисдэг тэргийг жолоодсон туршлагатай нэгэн юм. Хатан хаан Уильямд “Agusta A109S Grand” хэмээх нисдэг тэргийг бэлэглэсэн байна. Тус тэргийг 2008 онд үйлдвэрлэжээ. Нисдэг тэргийн доторх салоныг хүрэн савхиар доторлосон бөгөөд зургаан зорчигчийн суудалтай аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ