“Боко Харам” охид, хөвгүүдийг хулгайлав
Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл 11-19 насны 60 охин, 14-17 насны 31 хөвгүүдийг хулгайлсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус тосгоны захирагч Ажи Халилын хэлсэнээр “Өнгөрсөн шөнө зэвсэгтэй бүлэг этгээдүүд 90 гаруй хүүхдийг хулгайлсан. Тэд эсэргүүцэл үзүүлсэн дөрвөн хүнийг буудан хороосон гэв. Энэ үйл явдалтай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Гудлак Жонатан “Боко Харам”-ын лидер Абубакар Шекаутын хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэж мэдэгдээд, хоригдож буй 300 гаруй дайчныг барьцааны охидоор солихоос татгалзжээ.
Сар гаруйн өмнө Борно мужид байрлах сургуулиас 200 гаруй сурагч охидыг хулгайлсан билээ. Энэхүү хэрэг Борно мужийн нийслэл Майдугураас 95 километрийн зайтай орших Куммабза тосгонд болжээ. Цагдаагийхан тус тосгоныг бүсэлж, “Боко Харам”-ын мөрийг хайж буй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ