Луйс Суарезийг шийтгэж магадгүй
Өчигдөр Уругвай, Италийн шигшээ багууд учраа таарч, 1:0 харьцаатай Уругвайн ялалтаар өндөрлөсөн билээ.
Энэхүү тоглолтын хоёрдугаар хагаст Уругвайн шигшээ багийн довтлогч Суарез, Италийн шигшээ багийн тоглогч Жиоржио Кьеллинигийн мөрнөөс хазсан ч шүүгч шийтгэл оногдуулаагүй нь байдлыг улам хурцатгасан юм.
Харин өнгөрсөн шөнийн тоглолтын талаар Суарез, Уругвайн телевизэд ярихдаа “Хөлбөмбөгчин л болсон хойно талбай дээр янз бүрийн асуудалд ордог. Энэ бол санаатай үйлдэл биш” гэжээ.
Италийн шигшээ багаас FIFA-д хүсэлт гаргаад байгаа аж. Хүсэлтийн дагуу “FIFA”-аас асуудлыг албан ёсоор нарийвчлан шалгаж, шийтгэл оногдуулах эсэхээ шийднэ гэжээ. FIFA шүүгчийн тоглолтын тайлан, хөндлөнгийн мэдээллүүд буюу бичлэг, зургуудыг үндэслэн шийдвэр гаргахаа мэдэгдсэн юм. Гомдол гаргасан Кьеллини хэлэхдээ “Суарез бол хоёр нүүрт. Түүнийг “FIFA” шийтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Харин Уругвайн хөлбөмбөгийн холбоо, хөлбөмбөгчин Луйз Суарез нар Бразилийн цагаар өнөөдрийн 17:00 цагаас өмнө Италийн багийн эсрэг нотолгоог “FIFA”-д гаргаж өгөх аж. “FIFA” зүй бус авир гаргасан тоглогчийг хоёр жил хүртэлх хугацаагаар талбай дээр гарах эрхийг нь хасах эрхтэй юм байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ