Ирак иргэдээсээ болж далавчгүй болсон
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ долоо хоногийн эхээр Иракийн нийслэл Багдад хотод гэнэтийн айлчлал хийсэн юм.
Тус улсын Ерөнхийлөгч Жаляль Талабани Америкийн Засгийн газраас тусламж хүсч, хэт даврагч “Левантын лалын улс” бүлэглэлийг дарахыг хүссэн билээ. Энэхүү хүсэлтийг Ерөнхийлөгч Барак Обама хүлээн авч, 300 гаруй шинжээчээ илгээхээсээ өмнө Төрийн нарийн бичгийн даргаа Ирак руу явуулсан юм.
Гэнэтийн айлчлалынхаа дараа Керри “ВВС” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Ирак иргэдээсээ болж далавчгүй болсон” гэж хэлжээ.
Тэрбээр “Иракийн Засгийн газар хэт даврагч нарыг өөгшүүлсэн. АНУ Иракт цэргээ оруулсан ч эмх журмыг тогтоож чадахгүй. Тус улсын эрх мэдэлтнүүд алан хядагчидтай өөрсдөө тэмцэж чадна. Харин АНУ биш” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ