Иргэний үнэмлэхээ ТҮЦ машинд захиалах боломжтой

img

“Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг хянах мэдэллийн систем бий болгох”, “Иргэдийн өргөдөл гомдлын мэдээллийн ухаалаг тайлангийн систем” төсөл өнгөрөгч оны зургаадугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Уг төслийн хүрээнд өнгөрөгч оны зургаадугаар төрийн үйлчилгээг орон даяар жигд, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор ТҮЦ машинаар иргэдэд үйлчилж байгаа билээ.

6

Нийслэл болон хөдөө орон нутгийн иргэд хэн нэгэн төрийн албан хаагчтай харьцахгүй, ямар нэгэн хүнд сурталгүйгээр өөрт хэрэгтэй лавлагаа, тодорхойлолтоо хурдан шуурхай авч байгаа. ТҮЦ машинаас иргэд төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, цахилгааны төлбөр төлөх зэрэг 18 төрлийн үйлчилгээг авч байсан. Үүн дээр хоёр төрлийн шинэ үйлчилгээ нэмэгдэж, иргэд 20 төрлийн үйлчилгээг, нийслэл хотод байрласан 80 цэг, хөдөө орон нутагт суурилуулсан 28 ТҮЦ машинаас авах боломж бүрдэж байна.

6

Шинээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан өгдөг иргэний үнэмлэх захиалга, Гаалийн ерөнхий газраас авдаг гаалийн байгууллагад татварын өртэй эсэх талаарх тодорхойлолтыг ТҮЦ машинаар дамжуулан авах боломжтой боллоо.

6

20 төрлийн үйлчилгээ авна

7

Иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлээд дахин авах гэж буй иргэд олон төрлийн бичиг баримт бүрдүүлээд УБЕГ-ыг зорих бус хамгийн ойрхон байрласан ТҮЦ машинд бүртгүүлээд, захиалгаа өгөх боломж бүрдэж байна. Ийнхүү захиалсан иргэний цахим үнэмлэх гурван хоногийн дараа хэвлэгдэж, харьяа дүүрэг, сумын Иргэний бүртгэлийн хэлтэст хүргэгдэн, баг хороодод тараагдаж, эзэндээ хүрэх юм байна.

7

Мөн УБЕГ-аас олгодог хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагааг ТҮЦ машинаар дамжуулан зөвхөн ямар нэгэн байгуулагад ажилладаг иргэд авдаг байсан. Тэгвэл өнөөдрөөс хуулийн этгээдгүй буюу аль нэгэн байгууллагад харьяалалгүй хүн авах боломжтой боллоо. Уг лавлагааг ихэнх тохиолдолд төрийн байгууллагад ажилд орох гэж байгаа иргэд авдаг гэнэ.

7

Иргэд  өмнө нь ТҮЦ машинаас Санал хүсэлт, өргөдөл гомдол, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, ААН-ын орлогын албан татварын лавлагаа, хувь хүний орлогын албан татварын лавлагаа авч байгаа. Мөн цахилгааны төлбөр төлөх, Монгол шуудан компанийн өдөр тутмын бүх төрлийн сонин захиалгаас гадна, үүрэн холбооны операторууд, кабелийн телевиз, IP телевизүүдийн үйлчилгээ төлбөр тооцооны үйлчилгээ, бусад яам, агентлагын мэдээллийг авдаг байсан.

7

ГЕГ-ын тодорхойлолтыг ТҮЦ машинаас

7

Иргэд, аж ахуй нэгж ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, банктай харилцахад гаалийн байгуулагад татварын өртэй эсэх тодорхойлолт шаарддаг. Энэ тодорхойлолтыг авахгүй бол банкнаас зээл авах, тенедерт оролцох зэрэг бүх боломж хаалттай байдаг. Гаалийн ерөнхий газарт заавал очиж авдаг байсан энэхүү тодорхойлолтыг ТҮЦ машинаас авах боломж бүрдлээ.

7

Төрийн байгууллагаас авдаг 20 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг иргэд ТҮЦ машинаас авдаг боллоо. ТҮЦ машин нь иргэдийн цаг зав, санхүүд хэмнэлт үзүүлж байгааг мэргэжилтнүүд онцолж байв. Тухайлбал, Нэг иргэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ дунджаар 30 минутыг зарцуулж, 8041 төгрөг төлдөг байжээ. Харин ТҮЦ машинаар үйлчлүүлснээр таван минутад багтан үйлчилгээ авч, 2400 төгрөгийн зардал гаргаж буйг тооцоолж үзсэн байна. Ингэснээр ТҮЦ машинаар үйлчилсэн нэг жилийн хугацаанд иргэдээс дунджаар есөн тэрбум төгрөгийг хэмнэжээ.

6

Мөн Мэдээллийн технологи, шуудан харилцааны холбооны газраас цаашдаа БШУЯ-тай хамтран хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг ТҮЦ машинаар хийдэг болгохоор ажиллаж буй юм байна. Дашрамд дурдахад зарим нэгэн байгууллага иргэдэд  ТҮЦ машины лавлагаа, тодорхойлолтоор үйлчлэхгүй тохиолдол гарч байсан. Тэгвэл уг машинаас олгож байгаа бичиг баримтууд нь өндөр нууцлалтай байдаг учир хуурамч гэж үзэн үйлчлэхгүй байх үндэслэлгүй гэж албан хүн мэдэгдсэн.

6

Нийслэл болон хөдөө орон нутагт суурилуулсан ТҮЦ машины байршлын мэдээллийг хүргэж байна.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хибадат:
ьвй
2020-10-13
Загддэмбэрэл:
иргэний үнэмлэхээ гээсэн тул торгууль хэдэг төгрөг өгөх бол
2019-03-25
учрал:
сайн бну энэ ны түц машинаас 16нас хүрэд анх удаага авж бга хүн авж болох юм болуу тгд болох бол 3хонгийн дараа дүүрэг хороо харяа дээрны очцон бдаг гсн захиалад 4хоног дотор гаргуулж болхууу
2019-02-14
Бат эрдэнэ:
Л
2019-01-22
Бат эрдэнэ:
1
2019-01-22
Бат эрдэнэ:
Л
Bat amgalan:
Iregenii vnemleh zahialah gesiin yaj zawaalahuu
2018-12-29
болохоо больцон байноо
2018-12-11
saraa:
Tuts mashinaas irgenii unemlehee, oron nutgiin haryalaltai hun avch boloh u
2018-11-15
Наранбаатар:
Цахим үнэмлэх захиалах түц
2018-10-22
д:
цахим үнэмлэхээ гээсэн захиалаад хэд хоногийн дараа гар дээр ирэх вээ?хариу
2018-04-06
zolbayr:
tvts mashinaar yj zahilhiin bee
2018-03-24
болохоо больцон байноо
Дэлгэр:
Одоо түц машинд үнэмлэх захиалж болохуу
2017-08-26
батнасан:
Цахим үнэмлэх ТҮЦ машинаар захиалхад хэр удах вэ
2017-07-23
осорсүрэн:
Хотийн харъя биш хөдөө орон нутгийн харъя түц машийнд захиалаад түр оршин суугаа хаягаараан авч болхуу
2016-11-11
.....:
Иргэний үнэмлэх одоо захиалж болж бгаанмуу
2016-11-05
Gerelmaa:
Yaj zahialah we zaawar n
2016-03-14
Зулаа:
Одоо түц машин үнэмлэх захиалахаа дахиад нэмж болохгүй юу
2016-03-01